Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус байгууллагад хүч хөдөлмөр, бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн ахмадууд, генерал, офицер, ахлагч нар, цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 19-ний өдөр тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолоор өөрчлөн тогтоосон.
Монголын тулгар төр байгуулагдсан 2222 жилийн ойтой Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр хамт тохиож байгаа нь бэлгэдэлтэй бөгөөд онцлог жил юм.
Цагдаагийн болон Дотоодын цэргийн байгууллага 92 жилийн түүхэн замналыг туулахдаа төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, хууль ёсыг сахиулж, ард түмнийхээ амар амгаланг хамгаалж ирснийг онцлон тэмдэглэж байна.
Аливаа салбарын алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэх нь тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах алба хаагчдын хөдөлмөр бүтээл, алдар гавъяаг алдаршуулах зорилго агуулж байдаг билээ.
Эх орон, ард түмэндээ андгай тангараг өргөж, мөрдөс зүүж, онцгой үүрэг гүйцэтгэдэг манай байгууллагын өмнө шинэтгэн хийж бүтээх их ажил, сорилтууд ч хүлээж байна.
Улсын Их Хурлын хаврын чуулганы 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн найруулсан “Цагдаагийн албаны тухай” хуулийг баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтлоо. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаа байнга төгөлдөржиж, иргэдийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль ёсыг хэлбэрэлтгүй сахиулахад чиглэсэн төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө нь тус байгууллагын үйл ажиллагаанаас харагдаж, олон түмэнд мэдрэгдэж байх ёстой.
Төрийн хуулийг дээдлэн, шударга ёсыг баримталж, чанд сахилга, ёс зүйтэй байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах ажлын бодит үр дүнг дээшлүүлэн, олон улсын түвшинд хүргэснээр Монгол Улсад ардчилал, хүний эрх, шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн эрх зүйт нийгмийг байгуулахад Та бүхэн бодит хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэж байна.
Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэж байгаа Цагдаагийн болон Дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд болон Та бүгдийн гэр бүл, ойр дотны бүх хүмүүст эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын сүлд хийморь мандан бадрах болтугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БИЛЭГТ
ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БИЛЭГТ