Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх тухай болон “Смарт сити” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийтдээ 28 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулаа. Тэрээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөөг 5 удаа хэлэлцэж, батлуулсан ч дүүргийн дахин төлөвлөлтийг орхигдуулж ирсэн юм. Энэ удаа дүүргийг хэсэгчилэн төлөвлөж, хэлэлцүүлж байгаа нь анхны тохиолдол юм гэдгийг онцоллоо.
Шинэ төлөвлөлтийг Баянзүрх дүүргийн 9 хорооны 2218 га газрыг хамруулан хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 29 500 өрхийн 117 400 гаруй иргэн оршин сууж байгаа юм байна. Эдгээр өрхийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт 147 900 гаруй хүн ам нийтийн тохилог сууцанд шилжихээс гадна нийгмийн дэд бүтцийг иргэдэд ойр байхаар төлөвлөжээ.
Тодруулбал, 300 метр тутамд сургууль, цэцэрлэг, 400 метрийн радиус тутамд эмнэлэг, 500 метрийн радиус тутамд бусад төрлийн үйлчилгээ байхаар тооцсон байна. Мөн тухайн дүүргийн 9 хороог төвийн хэсгийн гэр хороолол, дунд хэсгийн гэр хороолол, захын хэсгийн гэр хороолол гэсэн 3 бүсэд хувааж тус тусад нь өөр өөрийн гэсэн онцлогтой байхаар төлөвлөсөн байна.
Хэсэгчилсэн төлөвлөлтөд хамрагдах газар нутагт тусгайлан ногоон байгууламж байгуулахаас гадна газарзүйн байршлын онцлогийг харгалзан Туул, Сэлбэ, Улиастайн голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулах юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд Баянзүрх дүүрийн хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөлтэй танилцаад Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Гудамж” төсөл болон “Улаанбаатар метро” төсөлтэй уялдуулж, илүү нарийвчлан боловсруулахыг холбогдох албанхынад үүрэг болголоо. Автозам, нийтийн тээврийн үйлчилгээг энэхүү хэсэгчилсэн төлөвлөлтөд нарийн тусгаж, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.