logo
 “Таван эрдэнийн орон” дабль CD удахгүй таны гарт очно

“Таван эрдэнийн орон” дабль CD удахгүй таны гарт очно

2013/07/19

Урлагийн салбарт өөрийн байр сууриа бэхжүүлж яваа Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, Дорноговь аймгийн унаган охин Чантуугийн Алтантүлхүүр өөрийн бие даасан хоёр дахь цомог болох “Таван эрдэнийн орон” дүрсжүүлсэн дабль CD-гээ өлгийдөн авч  удахгүй та бүхний гар дээр тавих гэж байна. 

Малчин түмнээ бахдан дуулсан жар, далаад оны  мартагдсан  дуунуудыг сэргээж дуулснаараа түүний шинэ цомог онцлог бөгөөд “ Баян монгол”, “Үхэрчин хүү”, “Хоньчны суурь манайх”, “Мал  маллах сайхан” зэрэг арван дуу тус цомогт багтжээ. Мөн   дуучин Ч.Алтантүлхүүр энэхүү цомогт орсон  дуунуудыг багтаан дүрсжүүлсэн кино концертоо энэ сарын 20-ноос эхлэн телевизийн цэнхэр дэлгэцээр дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэх гэж байгааг дуулгахад таатай байна.

Залуу дуучин Ч.Алтантүлхүүр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2007 онд онц дүнтэй төгссөний дараа  ажил, амьдралын  гараагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар орж эхлүүлсэн юм. Тэрээр,  тус театрын тайзнаа тавигдсан үндэсний болон сонгодог дууриудын  гол болон туслах дүрүүдийг  амжилттай бүтээж байгаагийн зэрэгцээ 2011 оны “Морин хуур” наадамд  “Зүрхний чинь гэрэлд” дуу нь шилдэг 25 дуунд багтаж, мөн 2012 онд “Хатад дамжсан бүүвэй” дуугаараа дэд байранд орж байжээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш