Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр төрийн одон, медалиар шагнуулсан залуу, шилдэг тамирчдад Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар шагнал гардууллаа. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцсон боксын спортын ОУХМ, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт З.Энхзориг, чөлөөт бөхийн ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын хүрэл медальт Т.Мөнхтуяа болон пауэрлифтингийн дэлхийн аваргын хүрэл медальт Ш.Ариунбаатар нар “Алтангадас” одонгоор шагнууллаа.