logo
Аваргуудын кимоногийн үнэ өссөөр л байна

Аваргуудын кимоногийн үнэ өссөөр л байна

2013/07/19
 Тархины хорт хавдартай Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт  МУГТ Н.Түвшинбаяр, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар кимоноо дуудлага худалдаанд оруулаад байгаа. Тэгвэл энэхүү дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авах юм. Хоёр тамирчин маань өөрсдийн кимоног нэг сая төгрөгөөс эхэлж дуудаж байгаа.  Тэгвэл Н.Түвшинбаяр аваргын кимоног худалдалж авах хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол төд удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирсэн байгаа. Харин өнөөдөр 3 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон талаар тэрбээр өөрийн твирттер хуудсаар мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш