Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг өнгөрсөн хавар хийхээр төлөвлөөд байсан ч хийгээгүй. Тэгвэл цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэлийг ирэх сарын 19-26-ны хоорондо долоо хоногийн хугацаанд бүртгэх аж. Энэ жил нийслэлийн хэмжээнд 2-5 насны 99604 хүүхэд байгаагийн 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой ажээ. Өнгөрсөн жил 342 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил цэцэрлэгийн тоог 400 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ цэцэрлэгүүдийн захиргаанаас зөвхөн тухайн хорооны харьяалалтай хүүхдийг бүртгэнэ хэмээн төлөвлөөд байгаа.