logo
Голд машинаа угаавал 2 сая төгрөгийн торгуультай

Голд машинаа угаавал 2 сая төгрөгийн торгуультай

2013/07/19
Сүүлийн жилүүдэд Туул голыг цэвэрлэх, голын түвшинг нэмэгдүүлэх гээд бүхий л арга хэмжээг эрж хайн "Хатан туул"-аа хамгаалахад үйлсэд нэгдэж байгаа билээ. Гэтэл энэ бүхнийг үйл ойшоон автомашинаа угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасахаар болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, Байгаль орчны газар, Усны газар, Мэргэжлийн хяналтын газар, Ногоон суваг хамтран гол усаа хамгаалах аяныг эхлүүлжээ. “Хатан Туул ба цаг хугацаа” нэртэй аяны хүрээнд гол дотор машин, хивс, ширдэг, хувцас, ахуйн хэрэглээгээ угаасан иргэдэд  харицлага тооцохоор болжээ. Тухайлбал, усанд автомашинаа угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасах бол голд хувцасаа угаасан иргэдийг торгох бүр цаашилбал хорьж, саатуулах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ машин, морь, завьтай эргүүл өдөр бүр Туулын эргээр явж иргэдэд хяналт тавих юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш