logo
Их аварга Хакухо М.Даваажаргал 26 дахь түрүүгээ

Их аварга Хакухо М.Даваажаргал 26 дахь түрүүгээ

2013/07/22
Арлын япон улсад Хакухо М.Даваажаргал дахин түрүүллээ. Тэрээр мэргэжлийн сумо бөхийн 2013 оны долоодугаар сарын Нагоя башёогоос 26 дахь түрүүгээ авлаа.

Хакухо 13 даваа, хоёр унаатайгаар энэ сарын барилдаанд түрүүлснээр алдарт ёкозуна Асашёрюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдлээ. Өөрөөр хэлбэл япон улсын мэргэжлийн сумогийн  түүхэнд жагсаалтаараа гурагвт эрэмблэгдэх амжилтын эзэн болж байгаа юм. Түүний өмнө домогт их аварга Тайхо 1960-1971 онуудад мэргэжлийн сумогийн дэвжээнээс 32 түрүүг авч байсан бол ёкозуно Чиёнофүжи 31 түрүүг авсан түүхэн амжилтын эзэд байдаг ажээ.

Дашрамд өгүүлэхэд, Хакухо М.Даваажаргал сарын өмнө Монголдоо ирээд буцахдаа дээрх хоёр аваргын амжилтанд ойрхон очихыг хүсэж буйгаа парламентын сэтгүүлч нартай уулзах үеэрээ илэрхийлж байсан билээ.

Түүний хүсэл нэг амжилтаар ахисан ч, хоёр домогт аваргад дахин дөхөж очиход 6-7 түрүү үлдээд байна. Тиймээс залуу аваргад маань нас байна, хүч байна удахгүй японы мэргэжлийн сумогийн түүхэн дэхь нэгдүгээрт бичигдэх амжилтын эзэн болно гэдэгт бөхөд хайртай монгол түмэн итгэлтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш