Энэ сарын 14-нд дуучин Б.Халиун нэгдүгээр эмнэлэгт амаржиж хүүтэй болжээ. Тэрээр нэг хэсэг Киви хамтлагын өнгө төрхийг тодорхойлж байсан ч хамтлагаасаа гарсаныг мэдэхгүй хүмүүс цөөн.
Гэсэн хэдий боловч рок попын ертөнцөд өөр өнгө төрхийг шинээр бий болгож орж ирсэн билээ. О.Анхбаяртай хуримлаад зогсохгүй “Хайрын дуучид” хэмээх нэр гуншигтай болсон хосууд таван настай хүүтэй. Бяцхан хүүдээ дүү төрүүлж гэр бүлдээ ахин нэг гишүүн нэмсэнд нөхөр болох О.Анхбаяр баяр жаргалаар дүүрэн байгаа нь мэдээж биз ээ...