Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гарагт Японд парламентын дээд танхимын депутатуудыг сонгох сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуулиар 432 нэр дэвшигч 121 суудлын төлөө өрсөлдөжээ. Тухайлбал эвслийн бүрэлдэхүүд парламентын доод танхимыг хяналтдаа авсан Японы Либерал-ардчилсан нам болон Дээд танхимд олонхи суудалтай Ардчилсан нам сонгуульд оролцсон байна. Сонгогчидын идэвхи сул байсан мэдээ байна. Сонгуулийн хэсгүүд нээгдснээс хойшхи дөрвөн цагийн дараа гэхэд нийт сонгогчдын 13,73 хувь санал өгсөн байжээ. Энэ нь гурван жилийн өмнөхөөс бараг 3 хувиар бага байна гэж Киодо агентлаг мэдээллээ. Японы Ерөнхий сайд Синзо Абэ тэргүүтэй Либерал -ардчилсан нам болон эвслийн хамтран зүтгэгчид дээд танхимд ялалт байгуулах магадлал өндөр байна. Тэд ялсан нөхцөлд Абэ гурван жилийн дараа болох дараагийн парламентын сонгууль хүртэл парламентын хоёр танхимыг хяналтдаа авах юм. Дээд танхимын депутатуудын эрх мэдлийн хугацаа зургаан жил байсан ч тэн хагасы нь гурван жил дутам ахин сонгодог юм байна.