Өнгөрсөн Бямба гарагт оройн цагаар Стамбулын цагдаа нар хотын төвд Гези цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд цугласан жагсагчдыг ус шуршиж тараасан байна. Хууль сахиулагчид Таксим-Гези хороололд орох замыг хааснааржагсагчид цагдаа нартай мөргөлдөх үндэслэл болжээ. Жагсагчид бараг нэг сарын өмнө Туркэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөсэн үед танилцсан залуучуудын хуримыг хийхээр цэцэрлэгт хүрээлэнд цугларсан аж. Жагсагчдыг ойр хавийн гудамжуудад зогсоосон тул Гези цэцэрлэгт хурээлэнд ойртож чадсангүй. Стамбулд Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах арга хэмжээгээр эхлэсэн засгийн газрын эсрэг жагсаалууд Турк улс даяар 1,5 сар үргэлжилж байна. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний явцад таван хүн амь насаа алдаж, олон хүн шархдаж бэртэв. Лалын Рамадан баяр эхлэснээс хойш сөргөлдөөн нэлээд зөөлөрсөн боловч туркын янз бурийн хотод эсэргүүцлийн тэмцэл байн байн өрнөн ширүүсч байна.