Нийслэлийн хогийн төвлөрсөн цэг болох Улаан чулуут сүүлийн үед амь амьдралд аюул дагуулж, иргэдийн амиа алдах, дээрэм тонуулын төв болоод байсан гэхэд бараг хилсдэхгүй болов уу. Зөвхөн ахуйн хог хаягдлыг тэнд асгадаг бол бас яая гэх сэн. Гэтэл боловсруулах үйлдвэрүүд устгал хийх ёстой хаягдлаа бас тэнд ил задгай хаядгаас химийн хорт бодис агаар, ус, хөрсийг бохирдуулж нийслэлчүүдийн эрүүл мэнд, тэр ч бүү хэл удмын санд нь хүртэл аюул учруулах хэмжээнд хүрээд байсан цаг саяхан. Үргэлж саар мэдээгээр дүүрэн байдаг "Улаан чулуут" орчмын газрыг цэвэрлэж, улмаар зүлэгжүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн хот тохижилтынхон гүйцэтгэсэн ажээ. Энэ нь тэр хавийн хортой агаарыг цэвэршүүлж, ойр орчмын иргэдэд цэвэр агаараар амьсгалах боломж олгож байгаа аж.
Ц.Ану www.shuum.mn
Ц.Ану www.shuum.mn