logo
Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ сонголоо

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ сонголоо

2013/07/22
НИТХ-аас баталсан ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн эцсийн шалгаруулалтыг иргэд өөрсдөө хийх учиртай. Тиймээс өнгөрсөн Бямба гарагт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ сонгох "сонгуульд" саналаа өглөө. 

Энэ хэсэгт төсөл хэрэгжүүлэх эрхийг эхний сонгон шалгаруулалтаар “Зос трейд” компани авсан бөгөөд иргэдийн олонхийн дэмжлэг авсан тохиолдолд албан ёсоор төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээр шалгарсанд тооцон Батламж гардуулах юм.

“Гэр хорооллын барилгажилт” төслийн нэгжээс өгсөн мэдээллээр санал хураалтад иргэд идэвхитэй оролцож нийт иргэдийн 67,8 хувь нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгох сонгуульд саналаа өгчээ. “Зос трейд” компани саналаа өгсөн иргэдийн 68 хувийн дэмжлэгийг авснаар дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болсон байна. Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15 дугаар гудамжны 15.7 га газарт дахин төлөвлөлт хийснээр инженерийн дэд бүтэцэд холбогдсон нийгмийн үйлчилгээндээ ойр “Дэнжийн мянга” шинэ хорооллын эхний хэсэг Улаанбаатар хотод сүндэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш