Шүүх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтэй холбоотойгоор шүүгч нарын цалинг нэмэх шийдвэрийг ШЕЗ-өөс гаргажээ. Ирэх он буюу 2014 оны нэгдүгээр сараас шүүгч нарын цалин хамгийн бага нь 3,7 сая төгрөгийн цалинтай болох юм. анхан шатны шүүхийн шүүгч 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая төгрөгийн цалинтай байхаар тогтоожээ. Харин олон жил ажилласны болон шүүн таслах ажлын нэмэгдэл цалин олгохгүй юм. Олон оронд шүүгчдийн цалинг дундаж түвшингээс нэлээн дээгүүр тогтоох жишиг байдаг. Ингэснээр авлига авах нь буурдаг гэж үздэг байна. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийнхүү шинэчлэн тогтоож байгаа юм.