УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлж, талбайн нэрийг өөрчилсөн шийдвэрийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр “Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхийг иргэд эсэргүүцэж байна. Иргэд надтай уулзахдаа 1921 оны түүхэн үйл явдлыг бүдгэрүүлэх үйл явцыг таслан зогсоогооч гэх хүсэлт тавьж байна. НИТХ-ын гаргаж буй шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Сүхбаатарын талбай болгох шийдвэрийг тухайн үеийн төр гаргаж байсан. Иймд өмнөх үеийн төрийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. Ер нь дөрөв, дөрвөн жилээр Монголын түүх хувирдаг зүйл байж болохгүй. Энэ цаг хугацааны эргэлтийг бодож үзсэн ч олонх болсон улс төрийн хүчин алсын хараатай бодлого баримтлах ёстой” гэв.