logo
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд

2013/07/22
Хадгаламж банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа.  Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр боллоо.

Салбар нэгж, орон нутагт хүрээгээ богино хуацаанд тэлж, хэрэглэгчдийг татаж чадсан энэ банк чухам ямар учраас Төрийн банктай нэгдэх болов. Жастын хэмээх тодотголтой Ш.Батхүү энэ банкны эзэн. Тэрээр хэдэн жилийн өмнө Өмнөд Америкийн “Стандарт” банкнаас 109 сая.ам долларын зээл аваад төлж барагдуулалгүй өдийг хүрсэн юм. Хүн чөлөөөнөөр чоно борооноор гэгчээр гэнэт баяжигсдын иймэрхүү үйлдлүүд ээлж дараалан гай чирэх бололтой. Ийм нөхцөлд байдал яаж эргэхийг харах үлдлээ. “Миний ард Оросууд байхгүй” хэмээн даналзаж байсан түүний банканд хөдөлгөөн орвол хадгаламж эзэмшигч, харилцагчдад сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. “Зоос” болон Олон овоотын лиценз түүний гарт орсон тухай УИХ-ын хэмжээнд хүртэл яригдаж байв. “Зоос” банк татан буугдсан, Төрийн банкны хувьчлал гээд улс төрийн хүрээнийхэн түүнд ил тод үйлчилж ирсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш