“Ажлын гараа” төсөлд хамрагдсан гавшгай 15 залуучууд “Монголын төмөр зам” ХХК-д ажиллахаар өчигдөр ажилдаа гарчээ. МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төсөлд хамрагдсан 4 дэх багийн гавшгай 15 залуус ийнхүү Монголынхаа төмөр замын бүтээн байгуулалтанд оролцохоор илгээгдэж байгаа юм байна. Түүнчлэн Уул уурхайн яам “Ажлын гараа” төсөлд нэгдэж дэмжин ажиллахаар болсон гэдгийг хөтөлбөрийг зохицуулагч хэлж байна. Дараагийн гавшгай залуучууд тун удахгүй "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Шивээ овоо" ХК зэрэг үндэсний үйлдвэрүүдэд ажиллахаар явах юм байна. Оюутан залуучуудыг ажлын гараанд илгээж, зуны амралтаараа ажилтай, орлоготой байх боломжийг олгож байгаа энэ ажил ямар их эрэлттэй байсан нь илгээгдэж байгаа залуучуудын сэтгэгдлээс мэдрэгдэж байлаа. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компаний зүгээс нэмэлт урамшууллыг олгох гэнэ.