logo
Туул голд машинаа угаасан жолоочид захиргааны хариуцлага оногдуулах боллоо

Туул голд машинаа угаасан жолоочид захиргааны хариуцлага оногдуулах боллоо

2013/07/23
Зуны улиралд Туул голд машинаа угаах үзэгдэл түгээмэл байдаг. Үүнтэй холбогдуулан гол усанд авто машинаа угааж байгаа жолоочийн эрхийг хоёр хүртэлх жилээр хасах,  хивс хувцас, эд зүйлээ угаавал хорьж саатуулах арга хэмжээ авдаг журмыг 2010 онд баталсан байдаг аж. Гэвч иргэдэд энэ талын мэдээлэл муу байдгаас зуны улиралд Туул голын эрэг “угаалгын газар” болсон хэвээр байна. Тиймээс нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Замын цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Туул голд машинаа угаасан зөрчил гаргасан жолоочийг  замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Е-д зааснаар ус гол бохирдуулсан гэсэн үндэслэлээр жолоочийн эрхийг хасах зэрэг захиргааны арга хэмжээ авах болжээ.

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш