“Кембрижийн гүнгийн хатагтай хүүгээ 16:24 цагт эсэн мэнд төрүүллээ” гэж Кенсигтоны ордноос мэдээлж байна. Хүү 3,8 кг жинтэй байна. Ээж болон нуган хүү хоёр энэ шөнийг эмнэлэгтээ өнгөрөөх аж.
Ямар хүйстэй хүүхэд төрөх нь төрөх хүртэл тодорхойгүй байсан нь хааны гэр бүлийн уламжлал ёсоор Уильям болон Кейт нар нь хамгийн чухал нууцаа хадгалсан төдийгүй бүүр өөрсдөө ч цагаас нь өмнө мэдэхийг зорьсонгүй хэмээн нотлоход ч хүрч байлаа. Тэгээд ч хаан ширээг залгамжлах тухай хуулинд саяхан оруулсан өөрчлөлт ёсоор Уильям, Кейт нарын анхны хүүхэд нь хүйсээсээ хамааралгүйгээр хаан ширээг залгамжлах боломж олгосон билээ.
Кембрижийн гүн хийгээд гүнгийн хатагтай нарын Кембрижийн ханхүү хэмээх хэргэм зүүх анхны хүү 31 жилийн тэртээ ханхүү Уильям мэндэлсэн Лондон хотын баруун хэсэгт орших Гэгээн Марийн тэр эмнэлэгт мэндэллээ.
Энэ баярт үйл явдлын талаарх албан ёсны зарлалыг Букингемийн ордны хаалган дээр өлгөжээ. Хаан ширээг залгамжлагч мэндэлснийг Тауэрийн ордон хийгээд Грин-паркаас их буугаар ёслолын буудлага хийн тэмдэглэв.