logo
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 36 барилга баригдаж байна

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 36 барилга баригдаж байна

2013/07/24
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 36 барилга байгааг Нийслэл Мэргэжлийн хяналтын газраас  мэдэгджээ. Мөн “Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ”-нээс техникийн нөхцлөө аваагүй 88 барилга, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-иас техникийн нөхцөл аваагүй 51 барилга барьж эхэлсэн байна. Эдгээр барилгуудын зөрчлийг арилгахад хяналт тавьж хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн,  удаа дараа хууль тогтоомж,  норм, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс ажлын хэсгийг байгуулаад байна.
Дашрамд сонирхуулахад барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөн 21-30 хоногт багтаан шийдвэрлэдэг болжээ. Оны эхний хагаст Нийслэлийн Хот байгуулалт хөрөнгө оруулалтын газар нийт 800 гаруй барилга барих, эхлүүлэхтэй холбоотой өргөдөл, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш