Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гадаад улсад авсан иргэн Монгол Улсад уг үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулах,Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/-ийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна, Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард “ХХН” гэсэн ялгах тэмдэг хэрэглэх,Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг байгуулах тухай нэмэлт өөрчлөлтөд заасан байна.
Ойн тухай хуульд оруулсан нэмэлтээр түймрийн аюултай үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ой, хээрийн бүс нутагт хориглох үйлдлийг заажээ. Тухайлбал өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлэх,мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэх, шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаях, тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон байна.
Мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай,Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах,Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль,Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоол нийтлэгдлээ.
Эмхэтгэлийн энэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн Ёс зүйн хорооны даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсын далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг хурдасгах зорилгоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 1.2.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргасныг нийтэллээ.
2013 оны 7 дугаар сарын 24