Саяхан АНУ-д болсон нэгэн уралдааны үеэр Америкийн мотоциклын уралдааны тамирчин Билл Уорнер уралдааныхаа үеэр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр Мэн муж улс дахь Америкийн Агаарын цэргийн хүчний бааз байсан газарт уралдаж байхдаа хурдаа нэмэн, цагт 300 миль /цагт 482 км хурдтай/ хүргэх гэж оролдох үедээ жолоогоо алдсанаар “Suzuki Hayabusa” мотоциклоосоо шидэгдсэн байна. Уорнер нь ослын дараа ухаан алдаагүй байсан төдийгүй ярьж байсан хэдий ч эмнэлэгт очоод удалгүй амьсгал хураажээ. Талийгаач 2011 онд Уорнер нь жирийн мотоциклийн хурдны дэлхийн дээд амжилтыг цагт 311 милиэр /цагт 500 км/ тогтоож байжээ.