Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр 13:00 цагаас нээлтээ хийнэ. Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөнө.
Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөх юм. Тив, дэлхий, олимпийн аваргуудын залгамж халаа болсон өсвөрийн чөлөөт, сонгомол барилдааны тамирчдаа Буянт-Ухаа спорт цогцолборт очиж, үнэгүй үзэх боломжтой юм байна.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/ тэргүүтэй байгууллагууд өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дээр онцгой анхааран ажиллаж байгаа юм. ОХУ-ын Москва хотноо болсон ФИЛА-гийн ээлжит бус их хурлын үеэр МЧБХ эх орондоо Залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс өсвөрийн Ази тивийн АШТ-ийг хэрхэн зохион байгуулахаас шалтгаалан, дараагийн томоохон тэмцээний эрхийг олгох эсэх нь хамаарах аж.