Энэ жилийн хувьд зам засварын ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 33 уулзварыг шинэчилж, нэлээдгүй замыг өргөтгөж ажлууд хийгдсэн аж. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн зарим замуудыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, ХӨСҮТ-өөс уулзварт нийлэх чиглэл, Тасганы овооны баруун уулзвар Баянбүрдээс уулзварт нийлэх чиглэл, 10 дугаар хорооллын уулзвар “Бэгдү” хороолол руу орох болон “Гермэс” төвөөс уулзвар руу нийлэх хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.