БНСУ-ын ОБЕГ Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах асуудлаар Монгол улсын Засгийн Газартай харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын ахлах зөвлөх Ким Хак Су тэргүүтэй Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах болон Тогтвортой хөгжлийн шинжээчдийн баг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж МХЕГ, ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.
Шинжээчдийн багийнхан МХЕГ-ын удирдлагуудтай уулзах үеэр МХЕГ-ын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцооны талаар болон Гамшгийн үеийн эрсдлийг бууруулахад ямар чиг, үүрэгтэйгээр оролцдог, мөн МУ болон БНСУ-д Гамшгийн үеийн эрсдлийг бууруулах цогц хөгжилд учирч буй саад бэрхшээлүүд, эрчимжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.