logo
Өнөөдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2013/07/29

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 7-р сарын 29, Даваа гараг. Билгийн тооллын Зуны адаг шарагчин хонь сарын 22. 2 хар мэнгэтэй улаан бич өдөр. Наран өглөөний 05:24 цагт мандаж, 20:33 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хамтатгах (5/21-6/21)   

Мэдрэмтгий өдөр. Өнөөдөр ч мөн холилдсон чиг хандлагатай өдөр байна. Ярихаасаа өмнө сайн бод, мөн хэн нэгнээс өрөвдөх сэтгэлгүй үг сонсох хэрэггүй. Хамаатан садан эсвэл хадмуудтайгаа цагийг өнгөрүүлж байхад хэрүүл маргаан гарч мэднэ. Ялангуяа тэдний зээлдсэн мөнгө болон таны зээлдүүлсэн мөнгөтэй холбоотой. Хайрын тань сайн сайхан байдал ихрүүдийн хувьд шинэ зүйл биш ч одоо энэ хандлага тань өсөх тул хэт мэдрэмтгий болохоосоо болгоомжлох хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Урам зоригтой өдөр. Энэ өдөр та дараагийн хэдэн жилийн төлөвлөгөөгөө гаргах бололтой. Хэн нэгэн зохиолч болон ямар нэгэн гайхалтай зүйл бичихийг хүсэж байгаа хүмүүс яг одооноос яаравчлан эхлүүлэх нь зүйтэй. Бүх зүрх сэтгэлээ дайчил. Таны сонирхолыг татаж байгаа курс дамжаанд сур. Удахгүй та гайхалтай хобби эсвэл хоёрдогч орлогын эх үүсвэрээ олох болно. Найзуудтайгаа цагийг чимээгүйхэн өнгөрөөх нь шинэ эрч хүч өгч амраана. Ганц бие эрчүүд хайр сэтгэлд азтай байх тул бусадтай уулзаж танилцахад бэлэн бай.

 

Арслан (7/23-8/22)   

Сургамжтай өдөр. Өдрийн турш өөртөө байгаа асуудлуудаа бус харин тэдгээрийг шийдэх арга замуудыг олж харахыг хичээ. Цагийг дэмий хөрвөөж, өөрийгөө өрөвдөж өнгөрүүлэх нь таныг сэтгэл гутралд оруулахаас өөр ямар ч ашигтай үр дүнг авчрахгүй. Магадгүй танд хамтрагч чинь таны хэрэгцээг үл харгалзан үргэлж л танаас халамж анхаарал шаардаад байгаа мэт санагдаж болох юм. Тайван бус байдлаа илэрхийл. Хамтрагчтайгаа өөрийн мэдэрч буй зүйлийн талаар ярилцаж, хоорондын харилцааныхаа талаар нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ нь танд бусад хүмүүстэй ч харилцах харилцаандаа дагаж мөрдөх зарчмыг бий болгоход маш чухал. Ганц бие арслангийн ордныхон сэтгэл татам хэн нэгэнтэй уулзаж ч болох юм.

Хонь (3/21-4/19) 

Тогтворгүй өдөр. Өнөөдөр гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал таны анхаарлыг татна. Та үл хөдлөх хөрөнгөө худалдах гэж байгаа бол аль болох сарын сүүл хүртэл хүлээхийг сануулж байна. Эс тэгвээс та нэлээд их алдагдалд орох магадлалтай байна. Гэртээ засвар хийх гэж байгаа бол хэрэгтэй бүх материалаа цуглуулж, жижиг сажиг гэлтгүй бүх зүйлүүдийг засахыг хичээ. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Хэрэв засуулах гэж байгаа бол мэргэжлийн хүнээр засуул. Эс тэгвээс дахиад шинээр авах хэрэг гарч магадгүй. Гэр бүл дэх таны үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Эцэг эх, эмээ өвөөтэйгөө хамт цагийг өнгөрүүлбэл маш таатай байх болно.
 

Охин (8/23-9/22)   

Олон хүнтэй харьцах шинэ хүнтэй танилцахад таагүй өдөр.Таны хурц зан хатуу шүүмжлэл тэдний уур уцаарыг хөдөлгөх эсвэл ширүүн эсэргүүцэлтэй тулгарна. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөөрлөөр шийдвэр бүү гарга. Та хуучны ажлаасаа залхаж бүхий л зүйлд урам хугарах бололтой. Сэтгэл гутралд орж болзошгүй. Таны эргэн тойрныхондоо хандсан аливаа түрэмгийлэл гомдол бүхнийг захирах хүсэл өөрийн тань эсрэг эргэнэ. Хүлээцтэй бай.

 

Үхэр (4/20-5/20)   

Тогтуун өдөр. Гараг эрхэсийн нөлөөгөөр та тогтуун байдалтай байна. Ажлын долоо хоногийн эхний өдөр та амжилттай ажиллах болно. Танд гараг эрхэсийн нөлөөгөөр олон зүйлс сурах боломж бололцоо улам бүр нэмэгдэж таныг зоригжуулах болно. Өөрийн мэдлэг боловсрол дээрээ тулгуурлан ирээдүйд ашиглаж болохоор зүйлсийг бэлдэж чадна. Анхны сэтгэгдэл чухал учир чадахаасаа чадахгүй хүртэл хичээ. Заримдаа гаднах үзэмж бүхнийг илтгэнэ. Гадна үзэмж сайн байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлийг сайжруулна.
 

Жинлүүр (9/23-10/22)   

Найдвар төрүүлсэн өдөр. Сохор болзоо таны хүсдэг зүйл биш ч энэ удаа таныг гайхшруулж мэднэ. Агуулахад үлдсэн сүүлийн зүйлээ авах жижиг хэрэгт ч, ажлын газраас тань хүн дуудаж албан тушаал ахисныг хэлэх зэрэгт аз олон хэлбэрээр ирдэг. Ажил хайж байгаа хүмүүст мөн аз таарна. Ажлын ярилцлаганд орж бүтэн өдөржин байх болно. Заримдаа анкетан дээр бичсэн зан чанарыг тань төдийлөн анхаардаггүй тул том зорилго тавихаас бүү ай. Хамгийн их хүсч буй ажлаа сонго. Таны хүссэн бүхэн биелэх боломж тохиож байна.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Зөөлөн сэтгэлтэй байх өдөр. Магадгүй таны гол анхаарлаа хандуулдаг зүйл тань бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавих байж болох юм. Бусдын төлөө хэт их хөдөлмөрлөх нь хувийн амьдралдаа зориулах цаг байхгүй байгаагийн шалтгаан билээ. Ангараг гараг нумын орд руу шилжиж байгаатай холбоотойгоор найз нөхөд, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл тань таныг бүрэн эзэмдэх болно. Буяны байгууллага эсвэл сайн дурын байгууллагыг судалж үзсэнээр тухайн бүлэгт нэгдэх сонирхол төрнө. Бусдыг ойлгож чаддаг авъяас тань энэ бүлэгт маш их тус хүргэх болно.
  


Матар (12/22-1/19)   

Сонирхолтой өдөр. Гол дүрэм нь винус энэ гариг хайр дурлал болон мөнгөнд дуртай байна. Энэ нь сэтгэл догдлуулсан гүн гунзгий дурлалын эхний дохио юм. Хөрөнгө мөнгөний маргаантай асуудлууд гарч ирнэ. Гэвч сайн мэдээ бол энэ бэрхшээлийг давж чадна. Санчир гариг нь бархасвадь гаригтай ойр ба дараагийн хоёр өдөрт адил байна. Магадгүй ямар нэг санал ирнэ. Энэ нь ямарч хэрэггүй хөрөнгө оруулалт байна. Дараагийн сар таны итгэлт анд нөхрийн харилцаа ширүүсэх боловч аль аль нь бие биендээ үнэнч байхыг эрмэлзэнэ. Энэ нь та хоёрын буцаж нийлэх боломж юм.
 

Загас (2/19-3/20)   

Тааламжтай өдөр. Хайр дурлал мөнгөний гараг таны мөнгөний байрлалд өнөөдөр шилжиж байна. Энэ шилжилт нь санхүүгийн гэрээ хэлцэлд нааштайгаар нөлөөлнө. Өөрийн ашиг сонирхлын төлөө аливаа гэрээ хэлцэлд холбогдох харилцааг зохицуулах чадвартай болно. Энэ хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт нь ашигтай байх бөгөөд ялангуяа урлаг болон гоо сайхны хөрөнгө оруулалт. Гэвч мөнгөнд үрэлгэн хандах хандлагаасаа болгоомжил. Аялах төлөвлөгөөнд тань бусад тань нөлөөлж магадгүй. Очих газрын талаарх таны сонголтонд хэн нэгэн саад хийхийг бүү зөвшөөр. Өөрийгөө үнэлэхдээ итгэлтэй бай.

Хилэнц (10/23-11/21)   

Баяртай өдөр. Хэдийгээр таны бүх зүйл хэвийн явагдаж байгаа ч хамт ажиллагсадтайгаа илүү дотно харилцаа үүсгэснээр найз нөхдийн холбоо тань улам батжин дээшлэх болно. Үүний үр дүнд таны ажлын бүтээмж дээшилж, амжилт гаргахад туслах болно.  

 

 

Хумх (1/20-2/18)   

Итгэлгүй хуурмаг харилцаанд орох өдөр. Амжилтгүй худалдаатай холбоотой үйл явдлаар дүүрэн өдөр байна. Нулимс хэрүүл дарамт ирэх бололтой. Худалдаа наймаа дур татам худалдааны саналд анхааралтай ханд таныг хөөрхөн мэхэлж орхино. Итгэлгүй хүмүүсээс хол байхыг хичээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш