Гүрж улсын Соёлын яам Сталиний төрөлх Гори хотод Иосиф Сталиний хөшөөг сэргээн байрлуулах шийдвэр гаргажээ. Зөвлөлтийн үеийн удирдагчийнхаа хөшөөг сэргээн босгох гэсэн тус хотын зөвлөлийн хүсэлтийг яам нь ийнхүү зөвшөөрчээ. “Хөшөөг Сталиний мэндэлсэн 12 дугаар сарын 21 гэхэд сэргээн босгосон байх болно. Мөнхүү хөшөөг Иосиф Жугашвилигийн хуучин байшингийн өмнө босгоно” гэж мэдээллийн "Грузия Online" сайтад мэдээлэв.
Гори хотын төвд сүндэрлэж байсан “агуу их удирдагчийн” хөшөөг 2010 оны 6 дугаар сарын нэгэн шөнийн цагаар буулгаж орхисон гэдэг. Өмнөх эрх баригчид болох барууны талыг баримтлагч Михаил Саакашвилигийн хамтран зүтгэгчид нь ямар ч үнээр хамаагүй зөвлөлтийн гэсэн бүх л өв сангаас салж байсан цаг ч юм. Иймээс оршин суугчиддаа энэ шийдвэрийнхээ талаар анхааруулан сануулаагүй тул хотын захиргааны өмнөх талбай нь хоосорсон байсанд Горичууд нэн гайхширсан байна. Үүний дараа хөшөөг байранд нь буцаан тавихыг шаардсан олон нийтийн олон ч эсэргүүцэл хөдөлгөөн дэгдэж байлаа.
Гэтэл Гүржид Иосиф Сталиний дурсгалыг мөнхжүүлэх явдалд эсрэгээр ханддаг явдал бас цөөнгүй гарсаар байх юм. Тиймээс энэ жил л гэхэд Сталиний хэд хэдэн ч хөшөө рүү ягаан өнгийн будгаар цацсан хэрэг гараад байгаа. Тэр бүү хэл тэд “Сталиний хөшөөг будсан даа” гэсэн аяныг интернэтээр хүртэл “хөгжөөгөөд” авчээ. Энэ мэтийн бүдүүлэг хэнээрхэлд автагдагчдын дунд Михаил Саакашвилиг талархагч, эрх баригч асан “Гүржийн Нэгдсэн Хөдөлгөөн” намын идэвхтэн гишүүн Тея Тутберизе бүсгүй нар ч байгаа гэнэ.
Э.АМАР