Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай , “Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай”, “ Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа.
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компаниудын 2012 оны цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан танилцууллаа. 2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээтэй 48 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 9 төсөвт үйлдвэрийн газар, менежментийн гэрээтэй орон сууц, нийтийн аж ахуйн 2 үйлдвэрийн газар, нийслэлийн өмчийн оролцоотой 2 хувьцаат компани, 6 хязгаарлагдмал компани нийт 67 байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр 67 байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр нийт 142,9 тэрбум төгрөгийн орлого олж, 156,5 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан байна. Тиймээс “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоон баталлаа.