Өчигдөр Мэриленд муж улс дахь цэргийн “Форт-Мид“ баазад хуралдсан цэргийн шүүхээс урт удаан хугацааны ял оноох учиртай улсын өмчийг хулгайлсан, тагнуул хийсэн гэх зэрэг хэд хэдэн хэрэгт Америкийн цэргийн алба хаагч асан Брэдли Мэннингийг буруутгав. Гэхдээ түүнд тулгаж байсан хамгийн хүнд ял болох хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүй бүх насаараа суух ял бүхий “АНУ-ын дайсанд тусламж үзүүлсэн” гэсэн ялыг нь хүчингүй болгосон аж. Ингэснээр Мэннингийг нийтдээ 21 зүйлээр буруутгалаа.
Брэдли Мэннингийн хэрэг нь АНУ-л төдийгүй хилийн чанадад ч олон нийтийн асар их анхаарлыг татсан билээ. Түүний эрхийг хамгаалахын тулд “Оксфам”, “Amnesty International” зэрэг хүний эрхийн олон байгууллага хамгаалж, тэр бүү хэл түүнийг хамагаалсан www.bradleymanning.org. “ гэдэг сайт ч интернэтэд буй болжээ. “Би энэ асуудлыг олон улсын хэмжээнд шүүн хэлэлцэж шинэчилнэ гэдэгт итгэж байна. Хэрвээ ингэж чадахгүй аваас бид өнгөрөө” гэж Брэдли Мэннинг хэлж байна.
АНУ-ын түүхэн дэх хамгийн том мэдээлэл алдагдсан явдал
2010 оны 7 дугаар сард “Wikileaks” сайтад Америкийн цэргийнхэн, тусгай албад, дипломатуудын Афганистан дахь үйл ажиллагааг хөндсөн АНУ-ын засгийн газрын 92 мянган нууц баримтыг нийтэлсэн байна. 2011 оны 5 дугаар сард нууц баримтуудыг дамжуулсан хэрэгт АНУ-ын армийн алба хаагч, Ирак дахь цэргийн тагнуулын шинжээч Брэдли Мэннингийг /1987 оны 12 дугаар сарын 17-нд мэндэлсэн/ баривчилсан байдаг. Харин түүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд санаа нь зовсон гэх 30 настай америк залуу Адриан Ламо эрх баригчдад “барьж өгчээ”.
2012 оны 3 дугаар сард Мэннингийг дайсандаа тусалсан, нууц мэдээллийг хууль бусаар хуулбарласан, хадгалсан, бусдад задалсан, залилан мэхэлсэн гэх зэрэг 22 зүйл ангиар буруутгасан байдаг. Мөрдөн шалгалт үргэлжилж байх үед нь ч “WikiLeaks” сайт Иракийн хэрэг явдалд холбогдох АНУ-ын зэвсэгт хүчний 400 мянган тайлан мэдээ, дээр нь Америкийн дипломатуудын 250 мянган захидлыг нийтлэх нь тэр ээ.
АНУ-ын түүхэн дэх нууц мэдээлэл хамгийн их хэмжээгээр алдагдсан хэргийн буруутнаар тооцогдож байгаа Брэдли Мэннингийн хэргийг шүүх ажиллагаа өнгөрсөн 6 дугаар сарын 3-нд дээрх цэргийн бааз дээр эхлээд байна. Шүүх хурал эхэлсэн явдал нь Мэннингийг хүний эрхийг хамгаалагч гэх үү, эсвэл урвагч гэж үзэх үү гэсэн олон нийтийн маргаан мэтгэлцээнийг дахин сэргэхэд түлхэц боллоо.
“WikiLeaks”-ийн үйл ажиллагаа
2006 онд Жулиан Ассанж нэн нууцалсан мэдээллүүдэд жирийн хэрэглэгчид чөлөөтэй нэвтрэх боломжтой тийм сайтаа байгуулахаар шийдсэн гэдэг. Оны сүүлч гэхэд орчин цагийн технологийг ашиглаж чадсанаар мэдээлэгч нар болон редакторуудынхаа бүрэн нууцлалыг хангаж чадсан “WikiLeaks” хэмээх сайт буй болжээ. “WikiLeaks” нь засгийн газруудын хийгээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн бусад маш нууц мэдээллүүдийг нийтэлдэг төрөлжсөн сайт юм.
Тус сайт 2010 оны 4 дүгээр сард Иракт Америкийн цэргүүд энгийн номхон 8 иргэнийг буудан хөнөөж байгааг харуулсан видео бичлэгийг байрлуулсанаараа гойд алдаршсан байдаг. Улмаар 7 дугаар сард Афганистан дахь АНУ-ын цэргийнхэн, тусгай албад, дипломатуудын үйл ажиллагааг хөндсөн АНУ-ын засгийн газрын маш нууцын ангиллын 92 мянган баримтыг нийтэлжээ. 10 дугаар сард Ирак дахь дайны тухай, түүний дотор энгийн номхон ард иргэдийг хэрхэн хөнөөж байгаа, хоригдогсдыг доромжлон гутааж байгаа, энэ мөргөлдөөнд Ираны гүйцэтгэж байгаа үүрэг зэргийн тухай өгүүлсэн 392 мянган баримт бүхий “Иракийн хавтаст хэрэг” нээгдэв. Харин 11 дүгээр сард бүх дэлхийгээр тархсан АНУ-ыг ЭСЯ-д хийгээд АНУ-ын Төрийн департамент хоорондын хаалттай дотоод харилцааны 250 мянган бичиг цаас ил гарч ирэв. Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэж буйгаар бол “WikiLeaks” сайтад гарсан Ерөнхийлөгчийнх нь гэр бүлийг хөндсөн маш нууц материалууд нь 2011 оны нэгдүгээр сарын Тунисийн хувьсгалыг өдөөн турхирсан гэнэ.
РАЛЬДИЙ.А