Метаны гидрат нь ойрын ирээдүйд эрчим хүчний нэгэн үндсэн эх сурвалж болж бүрнээ чадах бөгөөд Япон, АНУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар үүнийг олборлох үйлдвэрийн аргыг боловсруулах л үлдээд байгаа гэнэ. Метаны гидрат хэмээх энэ байгалийн хийн талстжсан хэлбэр нь далай тэнгис болон Арктикийн ёроолд “хадгалагдаж” байдаг ажээ. Япончууд бүүр Ацуми хойгоос холгүйгээс байгалийн хийг олборлох амжилттай туршилтыг хийсэн агаад метаны гидратын олборлолтыг 10 жилийн дотор үйлдвэрлэлийн байдалтай болгохоор зорьж байна гэж “The Wall Street Journal” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд тулгуурлан “InoPressa” мэдээлжээ.
Метаны гидрат нь эрчим хүчний шинэ эх сурвалж болж мэднэ гэж эрдэмтэд таамаглаж байна. Бүх дэлхий даяар тархсан ойролцоогоор 700 мянган триллион фут шоо энэ бодис нь урьд өмнө нээгдсэн нефть болон хийн бүх ордуудын эрчим хүчний нийлбэрээс ч их энергийг агуулж байна.
Гэсэн хэдий ч метаны гидратыг их хэмжээгээр нь олборлох тухай ярихад арай эрт байна. Энэ бодисыг далай тэнгисийн ёроолоос, Арктикийн мөсөн доороос олборлох нэгдсэн технологи одоогоор алга байгаа аж. Олон ч улс орон янз бүрийн технологи ашиглан туршилт хийсээр байгаа хэдий чиг энэ нь өндөр өртөгтэй учраас ихэнхдээ зардлаа нөхөхгүй байгаа аж.
Гэвч 10 жилийн дараа л гэхэд нөхцөл байдал эрс өөрчлөгдөх бололтой. “Бүх дэлхий даяар маш олон хүн энэ салбарт ажиллах болно. Олон ч улсын засгийн газар энэ тоглоомд татагдан орсон байна” гэж “U.S. Geological Survey” байгууллагын байгалийн гидратын төсөл хариуцсан захирал Кэролин Руппел хэлжээ.
Япончууд мөн л метаны гидратын олборлолтоор тэргүүнд нь явна
Дээрх метангидратыг далай тэнгисийн оршдосоос туршилтаар олборлож эхэлж байгаагаа Япон улс өнгөрсөн хоёрдугаар сард зарлав. Дэлхийд анх удаагаа энэ ажлыг Ацуми хойгоос өмнө зүгт 70 км-т орших Номхон далайн гүнд судалгааны “Тикю” /”Дэлхий”/ хөлөг онгоц хэрэгжүүлж байна.
Энэ туршилт амжилтад хүрснээр өрөмдлөгийн төхөөрөмж далайн ёроолоос доош бараг 610 метр гүнд нэвтэрч чадсан байна. Улмаар тусгай төхөөрөмжийн туслалцаатайгаар метаны гидратын талстууд дээрх буух даралтыг багасгаснаар түүнийг хий болон ус болгон хувааж чадсанаар 119 мянган шоо метр хийг дээш нь гаргаж чаджээ.
Олборлосон энэ хийн хэмжээ нь технологио цаашид төгөлдөржүүлэхэд нь хангалттай хүрэлцэх гэнэ. Иймээс Японы шинжээчдийн үзэж буйгаар 2023 он гэхэд тус улс метаны гидратыг үйлдвэрийн аргаар олборлох явдлыг нэгэнтээ эмхлэн тогтоосон байх бөгөөд ингэснээрээ жишээ нь байгалийн шатаасан хий худалдан авч “Газпром”-оос эрчим хүчний хамааралтай байгаа байдлаа халах аж.
Метангидрат /эсвэл метаны гидрат/ гэдэг нь гадаад төрх байдлаараа цас буюу хайлж байгаа хөвсгөр мөсийг санагдуулсан метаны хий болон усны нэгдэл юм байна. Харин тасалгааны температурт энэ кристалл нь дулааныг ялгаруулдаг тул “мөсөн гал” нэрийг үүнд өгсөн аж. Энэхүү эрчим хүчний нөөц нь ялангуяа мөнхийн мөстлөгийн бүс нутагт өргөн тархмал байдаг гэнэ. Метагидратын нөөц нь Орос оронд ч буй гэх. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар түүнийг олборлох нь ОХУ-ын хувьд алдагдалтай хэрэг гэнээ.
Э.АМАР