УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол дахь шинэ Суурин төлөөлөгч Роберт М.Шоэльхаммэрийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга уулзалтын үеэр, “АХБ-ны бодлогын хүрээнд тавьж буй асуудлыг УИХ төсөв санхүүгийн бодлого явуулахдаа ихээхэн харгалзаж үздэг. Тус банк нь Монгол орны онцлог нөхцөл байдлыг харгалзаж дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр чухал төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байдгаараа олон улсын бусад байгууллагаас онцлогтой. Тухайлахад Баруун бүсийн босоо тэнхлэгийн томоохон автозамын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Дэд бүтцийн хоцрогдолтой байдлыг даван туулахад ийм тодорхой туслалцаа үзүүлж байгаад орон нутгийн иргэд ихэд талархалтай ханддаг юм” гэлээ. Түүнчлэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ бодит үр дүнгээ өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
АХБ-ны Суурин төлөөлөгч Монгол Улсын ангиллыг дээшлүүлснээр шинэ төрлийн тусламж авах боломж бүрдсэн, Монгол Улсын түншлэлийн бодлогыг шинээр боловсруулж, энэ оны аравдугаар сард банкны Удирдах зөвлөлд оруулахаар бэлтгэж байгаа гэлээ. Энэхүү бодлогод эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, эрчим хүчний салбар, мөн хувийн хэвшлийн оролцоог дэмжихээр тусгасныг дуулгав.
Нийгмийн халамжийн шинэчилсэн хуулийн төсөл батлагдахгүй удаж буй энэ үед Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй мөнгийг ирэх оны дундаас зогсоох тухай яригдаж байгаа нь орлого багатай ядуу иргэдэд хүндээр тусч мэдэх тул энэ талаар УИХ ямар чиглэл барьж буйг Суурин төлөөлөгч сонирхож байсан.
Энэ талаар УИХ-ын дарга хэлэхдээ, “Энэ хуулийн төсөл дээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж, үндсэндээ санал нэгдсэн байгаа. Гэхдээ хэлэлцүүлэгт оруулахын өмнө төсөлд тусгасан зарим санааг сайн сурталчлахын зэрэгцээ орлогын ангилалтын талаархи ойлголтын зөрүүг арилгах, зөв хувилбарыг сонгоход анхаарах зүйл бий.
Засгийн газраас өнгөрсөн онд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүнийг дахиад нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Мөн намуудын амлалтын дагуу иргэдэд Хүний хөгжил сангаас сар бүр 21 мянган төгрөг олгож байгаа. Цаашдаа энэ мөнгийг олгохыг зогсоовол халамжийн ямархуу бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ анх энэ санг байгуулахдаа намуудын амлалтыг хэрэгжүүлсний дараа хүүхдийн мөнгийг сэргээх талаар ярилцаж байсан юм.
Түүнчлэн ирэх оноос оюутан бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьтай тэнцэх хэмжээний стипенд олгохоор УИХ шийдвэрлэсэн. Энэ мөнгө Хүний хөгжил сангаас гарна. Мөн олон хүүхэдтэй эхчүүдэд халамж үзүүлэх шийдвэр гаргасан. Сонгууль дөхсөн энэ үед төсвийн хуваарилалт, Хүний хөгжил сангийн зарцуулалтад амлалтын шинжтэй зүйл гарахаас болгоомжлох учиртай. Ер нь халамжийн мөнгө зорилтот хэсэгтээ хүрч байх, нийтэд нь цацагдахгүй байх нь анхаарах асуудал юм.
Энэ бүхнийг нэг мөр цэгцэлж, Хүний хөгжил сангийн орлогын байдлыг харгалзаж үзсэний үндсэн дээр халамжийн асуудлыг тодорхойлох нь чухал байна. Энэ талаар та бүхэнтэй бодлогын түвшинд ярилцаж, оновчтой хувилбараар шийдэх нь зүйтэй байна” гэлээ.
Shuum.mn