Японы "хошой" ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого үр дүнгээ өгч эхлээд байгааг сүүлийн үед гарч байгаа үзүүлэлтүүд бэлхнээ гэрчилж байна. Тухайлбал 6-р сард Японы жижиглэн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар өссөний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 3.9% болж өмнөх сарынхаас 0.2 хувиар буурсан. Ямартай ч Абэгийн хувьд дефляцийг арилгаж, инфляцийг 2 жилийн дотор 2 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх үлдээд байна.
Харин сүүлийн үед түүнийг сүнснээс айдаг гэх мэдээлэл анхаарал татав. Тодруулбал Шинзо Абэ Японы үе үеийн ерөнхий сайд нарын амьдарсаар ирсэн албаны харш руу нүүхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Би тэр харш руу нүүхгүй. Учир нь сүнстэй. Би тэнд амьдрахыг хүсэхгүй байна” гэжээ.
Түүх сөхвөл, 1929 онд баригдсан уг харшид цөөнгүй удаа цуст аллага үйлдэгдэж байжээ. Жишээ нь 1936 оны цэргийн эргэлтийн үеэр 2-р сарын 26-нд 31 дэх ерөнхий сайд Кейсүкэ Окада болон түүний нарийн бичиг Дензо Мацуо нар харшид хэсэг хүмүүсийн гарт амиа алдсан байна. Мөн түүний дараа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Коки Хирота болон 40 дэх Ерөнхий сайд Тожо Хидэки нар дэлхийн II-р дайны дараа цэргийн гэмт хэрэгтэн хэмээгдэж цаазаар авахуулжээ. Үүнээс гадна 80 дахь ерөнхий сайд Цутому Хата, болон 2010 онд албан тушаалаасаа огцорсон ерөнхий сайд Юкио Хатояма нарын эхнэрүүд харшид хий үзэгдэл, сүнс харагддаг хэмээн ярьсан удаатай юм байна.
РАЛЬДИЙ.А