logo
Усэйн Болт Орос хэл сурч байна

Усэйн Болт Орос хэл сурч байна

2013/08/02

100м, 200м-ийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшигч, Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг, Усэйн Болт Москвад болох Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний өмнө Орос хэл сурахаар "хичээж" байна. Түүний аудио бичлэг сонсон Оросоор ярьж байгааг харуулсан хөгжилтэй бичлэг гарчээ. Спорт хувцсаараа алдартай Puma компани энэхүү бичлэгийг танилцуулсан байна. Ямайк тамирчин бэлтгэлээ хийснийхээ дараагаар кассетны хөгжмөөр Орос хэлний хичээл сонсож, "Меня зовут Усэйн. Я из Ямайки гэхийг Я из Амааки" гэх зэргээр ярьж байгаагаар бичлэг үргэлжилнэ. Болт хойд хөршийн нийслэлд 8-р сарын 10-нд эхэлж 9 хоногийн турш үргэлжлэх тамирчдын дэлхийн аваргын тэмцээнд оролцож, 100м, 200 метрийн төрөлд хүчээ үзэх юм байна.


РАЛЬДИЙ.А

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш