logo
Хүү маань ард түмнээсээ урваагүй...

Хүү маань ард түмнээсээ урваагүй...

2013/08/02

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудений аав Лон Сноуден оросын виз авах асуудлаар Вашингтон дахь ОХУ-ын ЭСЯ-нд одоогоор хандаагүй байна. Харин 52 настай аав Сноуден хүүтэйгээ уулзах санаатай байгаагаа өмнөхөн нь телевизийн “Россия-2” сувагт мэдээлжээ. “Боломж нь олдоно гэж найдаж байгаа тул нөхцөл нь бүрдээд, цаг нь болвол мэдээж хэрэг би Орос руу явнаа” гэж тэрбээр хэлжээ.

Үүний зэрэгцээ аав Сноуденийг ОХУ-д ирэхтэй холбогдуулан бичиг баримтуудыг нь  бүрдүүлэх ажиллагаа ойрын үед эхэлнэ гэж өмгөөлөгч Анатолий Кучерена сэтгүүлчдэд хэлсэн байна. “Өнөөдөр түүнтэй /Эдвард Сноуден/ утсаар ярилцсанаар аавыг нь Орост урих урилгыг нь би бүрдүүлэхээр болсон. Вийз бүрдүүлэхэд нэг их цаг орохгүй байх гэж бодож байна” гэж Кучерена мэдээлэв.

Хүүг нь эх орондоо харь гэж ятгуулахаар ХТМТ түүнийг Москва руу зорчуулах гэсэн тухай Лон гуай “Вашингтон пост” сонинд мэдэгдсэн байна. АНУ-ын Далай тэнгисийн эргийн хамгаалалтын албанд он удаан жил ажилласан аав Сноуден “Хүү маань Америкийн засгийн газраас урвасан болохоос АНУ-ын ард түмнээсээ урваагүй” гэж  үзсээр байна. Өнгөрсөн сард тэрбээр хүүдээ бичсэн ил захидалдаа “хүчирхийллийн засаглалын эсрэг тэмцэлд Америкийн ард түмнийгээ босгож байна” хэмээн хүүгээ магтсан байдаг.


Илчлэгсэн шинэ нүгэл  


Энэ зуур Британийн “Гардиан” сонины цахим хувилбарт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн өөр шинэ ажлынх нь талаарх Сноудений материалыг нийтэлсэн байна. Энэ нь нууц албадад “интернэтийн дурын хэрэглэгчийн бараг бүх үйлдлийг” судлах боломж олгож байгаа ҮАБА-ийн шинэ зэвсэг болох “XKeyscore – XKS” гэдэг нэн нууц хөтөлбөр юм байна.
Сноуден Орост үлдэх үү?

Хүүгээ ОХУ-д үлдэх хэрэгтэй гэж Сноудений аав үзэж байна. АНУ-ын Конгресс болон засаг захиргаа түүний хүүг гүтгэн гүжирдэж байгаа тул АНУ-д шударга үнэнээр шүүн тасална гэдэгт тэрбээр итгэхгүй байгаа аж.
ТТГ-ын ажилтан асан Сноуден ч Орост үлдэж, энд ажил төрөл олж хийхийг хүсч байгаа ч одоохондоо “Шеремеьвево”-гийн транзит бүсээс ч гарч чадахгүй сууна.
Харин Вашингтон Сноуденийг эх нутагтаа эргэн ирнэ гэж итгэж найдсаар л, бас үүнээс болж Москватай харилцаагаа муутгахыг хүсэхгүй л байгаа.
РАЛЬДИЙ.А

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш