Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
• Баян-Өлгий аймагт гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч. Улаанд зөвшөөрч, мал амьтны хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний гаралт, тархалтад тандалт судалгаа хийж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
• Төрийн албаны төв байгууллагуудын ээлжит “Төрийн албаны Мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдөд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд шаардлагтай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах боллоо.
• Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдааныг 2013 оны 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулж, уг хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.
• Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах боллоо.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгадсан арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлыг нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
• Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны 2013 оны баталсан төсвийн хэмнэгдсэн зардалд багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэд даалгалаа.