Баянзүрх дүүргийн 54 иргэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлтийг гаргажээ. Иймд хүсэлт гаргасан иргэдтэй нэг бүрчлэн уулзаж, сонирхсон асуултад албан ёсны хаиулт өгч, тэдний санал, гомдлыг хүлээн авах ажлын хэсгийг нийслэлээс байгуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн Иргэд хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил нарын 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.
Мөн уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч Т.Батцогт, Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Баясах, Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Эрдэнэтуяа, Өмч газрын харилцааны албаны орлогч н.Батзориг болон бусад харьяа хэлтэс, албадын дарга нар оролцсон юм.
Иргэдийн зүгээс нийслэл хотод хийгдэх гэр хорооллыг дахин төлөвлөлтийн асуудал, ахмадын орон сууцны асуудлыг түлхүү сонирхож өөрсдийн асуултдаа хариулт авсан. Түүнчлэн дүүргийн зүгээс хийгдэж буй цэцэрлэгийн ажлын явц болон нийт 1232,0 га газрыг дүүргийн иргэдэд өмчлүүлэх тухай асуудлаар холбогдох албан тушаалтнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч байлаа.
Энэ удаагийн уулзалт иргэдийн асуудлыг цаг алдалгүй, түргэн шуурхай шийдэх боломж бололцоогоор дүүрэг болон нийслэлийн зүгээс хангаснаараа онцлог байв. Дашрамд дурдахад, анх удаа нийслэл, дүүргийн удирдлага хамтран иргэдийнхээ үгийг сонсч, асуудлын гарцыг хамтдаа хайж байгаа Баянзүрхчүүд талархаж байснаа илэрхийлж байсан юм.