logo
Монголын сэтгүүлчид их хурлаа энэ сарын 27-нд хийхээр боллоо

Монголын сэтгүүлчид их хурлаа энэ сарын 27-нд хийхээр боллоо

2011/08/26
Монголын сэтгүүлчдийн их хурал энэ сарын 27-ний өдөр болох нь.  Энэ талаар МҮОНРТ-ын захирал Ц.Оюундарь, ТВ5 телевизийн сэтгүүлч, ерөнхий редактор Э.Дагиймаа, NBS телевизийн тоймч С.Наранбаатар, сэтгүүлч Б.Галсансүх нар өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгалаа. Их Хурал Татварын ерөнхий газрын хурлын танхимд 10.00 цагт эхлэх ажээ. сэтгүүлчдийн их хурал болох гэнэ.
Тэд их хурлаар сэтгүүлчдийн эрх зүйн орчны тухай болон ажиллах нөхцөл, цалин,  хангамж зэрэг асуудлыг хэлэлцэнэ хэмээн хэллээ. Хуралд 150 төлөөлөгчөөс гадна 100 хүн урилгаар оролцох ажээ. Хэвлэл мэдээллийн байгууллага дотроо ярилцан нийт сэтгүүлчдийнхээ 20 хувийг  оролцуулах зарчимтай юм байна. Хурлын төлөөлөгч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн байх албагүй аж. Гол нь сэтгүүлчээр ажиллаж буй бүх хүн өөрсдийнхөө ирээдүй, эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд байгаа гэнэ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш