Өнөө өглөө 10.00 цагаас хуралдахаар товлогдсон МАН-ын бага хурал одоогоор эхлээгүй байна. “Тусгаар тогтнолын ордон”-д бага хурлын 310 гишүүн оролцож хуралдах уг хурлын эрц бүрдэлт гүйцэхгүй байгаа тул ийн хүлээлтийн байдалд орсон аж.
Тус хуралд МАН-ын Бага хуралд намын дарга Ө.Энхтүвшин намынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавихаар болжээ. Харин “Шинэчилье” хөдөлгөөний залуусын төлөөлөл болж чухам хэн илтгэл тавих нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тус хөдөлгөөнийхний зүгээс намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсний дүнд ийнхүү төлөөлөл нь илтгэл тавихаар болсон байна.