logo
 АНУ зарим оронд байгаа дипломат төлөөлөгчийн газруудаа хаана

АНУ зарим оронд байгаа дипломат төлөөлөгчийн газруудаа хаана

2013/08/05

Алан хядах ажиллагааны аюулын улмаас АНУ-ын элчин сайдын яамд, консулын газрууд энэ 8-р сарын 10-ныг хүртэл ажиллахгүй гэдгийг Америкийн төрийн департаментаас мэдээллээ. 19 дипломат төлөөлөгчийн газарт аюулгүйн арга хэмжээ авагдаад байгаа бол тэдгээрийн 10 гаруй нь өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар боллоо. Харин түгшүүртэй нөхцөл байдал хэвээрээ байгаа улс орнуудад хорионы хугацааг сунгасан хэвээр үлдэх аж. Энд ихэвчлэн Ойрхи Дорнодын орнууд багтаж байна. Энэ бүс нутагт “Аль-Кайда” болон түүнтэй холбоотой байгууллагууд алан хядах цохилт төлөвлөсөн бөгөөд энэ 8-р сард багтааж тэдгээр ажиллагаанууд үйлдэгдэж болзошгүй талаар мэдээлэл байгаа юм. Энэ талаар Америкийн дипломатчид мэдээлснийг “Би-Би-Си” уламжилсан байна. Америкын нэгдсэн улс, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн нэлээд олон улс дах дипломат төлөөлөгчийн газруудаа түр хааж байгаагаа өнгөрсөн Пүрэв гарагт зарласан. Үүний дараагаар Их Британи, Герман, Франц улсууд мөн ижил арга хэмжээ авсан юм.

            Америкийн дипломатчдын ажлын нөхцлийг заримдаа үнэхээр аюулгүй гэхийн аргагүй байдаг аж. Тухайлбал, 2012 оны 9 сарын 11-нд АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт халдлага үйлдэгдсний улмаас элчин сайд Кристофер Стивенс, мөн өөр 3 америк хүн амиа алдсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш