Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ePRS онлайн системийн онолын сургалт 2013 оны 07 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Бүртгэлийн хэлтсийн байранд явагдаж Хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч, эд хөрөнгийн эрхийн 2 улсын бүртгэгч, архивын ажилтан, гэрээт ажилтан нар хамрагдсан билээ. Програмын туршилтын сургалт Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2013 оны 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явагдсан бөгөөд дүүргийн Бүртгэлийн хэлтсийн холбогдох ажилтнуудаас гадна Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн Бүртгэлийн хэлтсийн ЭХЭБ-ийн Тасгийн дарга нар оролцсон юм. Сургалтын явцтай УБЕГ-ын ЭХЭБ-ийн цахимжуулалтын хэлтсийн дарга Зулжаргал, ММСС-ийн хөрөнгийн эрхийн төслийн захирал Хулангоо нар ирж танилцлаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ePRS онлайн систем 2013оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс бүртгэлийн үйл ажиллагаанд нэвтэрч эхэлсэн байна.