Өнөөдөр 11:40 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай танилцана. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил энэ оны 4 сард эхэлсэн билээ.
Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгуулж байна. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.
“Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдана. Эхний 500 айл энэ намар орон сууцандаа орох боломжтой гэж гүйцэтгэгч компаниуд мэдэгджээ. Энэ ажлын явцтай танилцах юм.