Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Улаанчулуутын хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгохоор цэцэрлэгчид ажиллаж байна. Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгт 1975 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 19 га орчим талбайд 50 сая.тн хог хаягдал хаясан байжээ. Хогийн цэгийг өнгөрсөн жилээс эхлэн албан ёсоор хааж, Японы ЖАЙКА байгууллагын төслөөр хөрсийг эрүүлжүүлэн хучилт хийгээд байсан юм. Харин энэ жилийн 5 сараас эхлэн Улаанчулуутын хогийн цэг дээр 500 ширхэг улиас мод тарьсан бол өнгөрсөн 7 хоногт зүлэгжүүлж, усалгаа хийлээ гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.