Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хэрэгжүүлж буй дараахи замуудын хөдөлгөөн хаалттай байна. Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэдэг уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх 1 км авто замын хойд талын урсгал, Баянбүрдийн тойргоос Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвар хүрэх 640 метр автозам, Нарны замын баруун хэсгийн 600м зам хаалттай байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам засварын ажил саатаж, төлөвлөсөн хугацаанаасаа хойшлоод байгаа юм. Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замын хучилтыг хийж, хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүрэх хэсгийг хаах хугацаа мөн бороо орж байгаагаас шалтгаалан хойшилсон. Дарь-Эхийн 1.2 км замд хучилт хийх ажил ч хүлээгдэж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.