Литвийн Вильнюс хотын оршин суугч хотынхоо худалдааны төвийн супермаркетад байрлуулсан аквариумнаас загас барьжээ. Дионизас Антипенковас гэгч хархүү энэхүү барьсан загасныхаа мөнгийг төлсөн ч гэлээ түүний энэ аяглал тус дэлгүүрийн хамгаалагчид, удирдлагын дургүйцлийг төрүүлсэн гэнэ.
“Энд загасчилж болохгүй ээ гэж түүнд хэлээд дэлгүүрээс гарахыг хүссэн хэдий ч тэр үгэнд ороогүйн улмаас зөрчилдөөн гарсан” гэж дэлгүүрийн нэгэн ажилтан хэлжээ. Тиймээс түүнийг загастай нь хамт дэлгүүрээс гаргасан аж.
Харин дэлгүүрийнхэн ингэж аашилна гэж санасангүй гэж Антипенковас “DELFI” агентлагт мэдэгдсэн байна. Мөн дэлгүүрийн загас өгөөшинд баригддаг эсэх нь л сонирхолтой санагдсан хэмээн учирлажээ. Тэгээд ч тэрээр загасны хэрэглэлүүдээ ч тус дэлгүүрээс авсан гэнэ.
Хэдийгээр дэлгүүрийг орхин явахад хүрсэн ч гэсэн тэр загас барин хоол хийгээд идэж орхисон тул хийсэн "загасчлалдаа" сэтгэл хангалуун байгаа гэдгээ Литва залуу хэлжээ.
РАЛЬДИЙ.А