МАН-ын наймдугаар бага хурал хуралдаж, 27-р их хурлаа ирэх аравдугаар сарын 27-ны өдөр зарлан хуралдуулах шийдвэр гаргасан талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин албан ёсоор мэдэгдэл хийлээ.
Эл хурлаар их хурлын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх шийдвэр гарч, тэднийг анхан шатны байгууллагуудаас сонгон шалгаруулах журмыг баталжээ. Намын их хурлын гишүүдийг нэмэгдүүлснээр, МАН-ын 27-р их хурал 1134 хүний бүрэлдэхүүнтэй явагдахаар болж байгаа юм. Тэд их хурлаараа намын одоогийн удирдлагуудыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна, намын цаашдын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд ярих юм байна.