Ирэх хичээлийн жилээс эхлэн багшийн ажлыг үнэлэх үнэлгээг өөрчлөхөөр болсон хэмээн БШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мэдэгдлээ. Өнөөдрийг хүртэл багшийн ажлыг цөөн хэдэн хүүхдийн сурлагын амжилтаар үнэлдэг байсан билээ. Харин 2013-2014 оны хичээлийн жилээс багшийн ажлыг сурагч нэг бүрийн сурлагын ахиц дэвшилтээр үнэлэхээр болсон хэмээн тэрээр нэмж тайлбарлалаа.
Түүнчлэн багшид зэрэг олгох, багшийн мэргэжил дээшлүүлэх гэх зэрэг бусад үнэлгээнд ч өөрчлөлт оруулахаар болсон байна. Багшид зэрэг олгохдоо олон жил ажилласан гэх үзүүлэлтээр бус тухайн багш хэрхэн мэдлэг чадвараа дээшлүүлснээр нь зэрэг олгохоор болжээ.