logo
Шинэ нисэх буудлын ажлын явцыг шалгав

Шинэ нисэх буудлын ажлын явцыг шалгав

2013/08/07
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон ИНЕГ-ын удирдлагууд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих ажлын явцтай танилцлаа.

    6 дугаар сарын 25-наас эхэлсэн Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил хөрс хуулалт, газар шорооны боловсруулалтын ажил болон үерийн далан барих, цахилгаан, холбооны шугам татах гээд ид өрнөж байна. Нийт 9,2 км урттай үерийн далан барих ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. “Боорчи” компанийн гүйцэтгэж буй төмөр бетон доторлогоотой үерийн далангийн ажил есдүгээр сарын 1 гэхэд дуусч хүлээлгэж өгөх ажээ.
Хөөрөх, буух зурвасны хөрс хуулалтын ажил мөн 60 орчим хувьтай хийгдэж байна. Өнгөн хөрсийг 20 см хуулах энэ ажил сарын дараа дуусна гэдгийг гүйцэтгэгчид танилцуулсан. Нисэх буудлын барилгын суурийн цутгалтын ажил өнөө маргаашгүй эхлэх ба 400 ажилтны түр суурьших байр барих, цахилгаан, холбооны шугам татах ажлууд графикийн дагуу хийгдэж байна. Хөшигийн хөндийд нийтдээ 86 техник хэрэгсэл ажиллаж байна. Одоогоор хоёр ээлжээр ажиллаж байгаа ба удахгүй гурван ээлтэй болж, 24 цаг тасралтгүй ажиллахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш