logo
Дэлхийн хамгийн зугаатай 7 нисэх буудал

Дэлхийн хамгийн зугаатай 7 нисэх буудал

2013/08/07
Инчеон олон улсын нисэх буудлын гольфын талбайн нээлтийг Мэргэжлийн гольфын эмэгтэйчүүдийн холбооны од, Шведын гольфчин Анника Соренштам анхны цохилтыг хийж нээжээ. Нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, чөлөөтэй байх үед тус нисэх буудлын гольфын  18 нүх зорчигч үйлчлүүлэгчдэд гольф тоглоход чөлөөтэй гэнэ.

АНУ-ын Сан Франциско олон улсын нисэх буудлын музейд зорчигч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах олон төрлийн үзмэр байдаг юм байна.



АНУ-ын Нашвиле Олон улсын нисэх буудал дээр Western Swingers хамтлагын тоглолт болж байна. Тус нисэх буудал дээр жил бүр хөгжмийн төрөл бүрийн жанар, өв санг харуулсан ойролцоогоор 100 гаруй концерт болдог байна.


Ам нь цангасан зорчигчид Германы Мюхены нисэх буудлын шар айрагны газар  өөрсдийн хүссэнээр гэрээр исгэсэн шар айргийг бэлтгэн ууж болно. Ийм төрлийн баварын шар айрагны газарт шар айраг шимэнгээ мөн кабаре шоу үзэх боломжтой.

Сингапур улсын Чанги нисэх буудлын нар ээсэн дээвэр дээрхи усан бассейнд сэлэн, нисэх буудлын рашаанд орж болно. Мөн тус нисэх буудлын кино театрт киноүзэн, нисэх буудал орчимд байгалийн үзэсгэлэнт газраар зугаалж бас болох нь.

Австралийн Сидней олон улсын нисэх буудлын Кантас бизнес лонж-д 98 үндэс бүхий 8,400 төрлийн ургамалтай босоо хэлбэр бүхий цэцэрлэг байрладаг байна. Тус лонжид ногоон байгууламж бий болгосноос гадна ресторан, алжаал тайлах рашаан эмчилгээний өрөөнүүдтэй.

Хонг-Конг-ийн олон улсын нисэх буудал нь  IMAX 3D кино театртай дэлхийн цорын ганц нисэх буудал бөгөөд энэхүү кинотеатр нь  тус улсдаа хамгийн том кинотеатр юм.

Сэтгэгдэлүүд

Дээш