Чех улсаас дээрэмдэн авсан алтаа борлуулахад нь Германы нацистуудад тусалж байснаа дэлхийн 2-р дайн өндөрлөснөөс хойш бараг 70 жилийн дараа Английн Төв Банк хүлээн зөвшөөрлөө. Тус банкны 1950-иад оны дунд үед холбогдох он цагийн тэмдэглэл үүнийг бэлхнээ гэрчлэн харуулж байна. Английн Төв Банкны түүхэн дэх нэгэн хар хуудас нь 1939 онд нацистууд Чехословакийг эзлэн авсан үетэй холбоотой байдаг.
Дээрх баримтад өгүүлснээр бол Британийн тал тэр үед Германы “Рейхсбанк"-ийн “шар төмөр”-ийг зарж борлуулдаг байсан гэнэ. Нацистууд 2000 илүү алтан гулдмайг Чехийн Төв банкнаас хураан авснаар тэдгээрийг нэг данснаас нөгөө дансанд “шилжүүлжээ”.
Гэхдээ дээрх үнэт металлын үлэмж хэсэг нь тэр үед Лондон хотод байсан аж. Харин энэ бүх ажиллагаа нь “Төв банкуудын Төв банк” болох Базель хот дахь “Олон улсын тооцооны банк”-ны /ОУТБ/ шахалт дарамт дор явагддаг байсан байна. Иймээс ч дээрх хөрөнгийг чухамхүү тус банкны байранд шилжүүлж байсан ажээ.
Гэтэл Английн Төв Банк нь засгийн газрынхаа улс төрийн бодлогын шугамыг зөрчин байж дээрх алхмуудыг үйлдэж байлаа гэж тэмдэглэсэн байна. Тэр үедээ 5,6 сая фунтээр үнэлэгдэж байсан алтыг 1939 оны 3 дугаар сард Чехословакийн Үндэсний банкны данснаас “Рейхсбанк”-д хамаарах нэгэн дансанд шилжүүлсэн байдаг.
Тэр оны 5-р сард Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх алтны ихэнх хэсэг нь Английн Төв Банкны санд хадгалагдаж байна гэж бичиж байх үеэр нэгэн дуулиан шуугиан дэгджээ. “Daily Telegraph" сонинд Бельги, Голланд болон Их Британи ч энэ үнэт металлаасаа “салцгаалаа” хэмээн бичсэн байдаг.
Тэр үеийн Чехословакт нацистууд халдан орох үеэр Британи улс өөрийнхөө улс орон дахь Чехийн бүх л өмч хөрөнгийн дансыг “битүүмжилсэн” болохыг “Financial Times" сонин сануулж байна. Үүний дараа Английн Төв банк нь ОУТБ-ны шахалт дарамт дор, Британийн засгийн газрын бодлогоос гадуур ажиллах болжээ.
Чехийн тэрхүү алт нь өнөөгийн үнэ ханшаар бол 736 сая фунт буюу 1,1 тэрбум доллартай дүйх байсан гэнэ. 1939 оны 5-6 дугаар сард алтыг “Рейхсбанк”-ны нэрээр борлуулж АНУ руу илгээсэн болохыг Английн Төв Банкны анх удаагаа нийтлэгдсэн тэмдэглэлээс харж болох юм. Түүнчлэн тус банкны захирал нь дээрх ажиллагааг зогсоож чадаагүй бөгөөд учир нь тэгэх аваас “энхийн гэрээ” зөрчигдөх байжээ.
Дэлхийн 2-р дайн эхэлснээс хойш Английн засгийн газар Төв Банкнаасаа “хэрвээ энэ нь дайсны талд ашигтайгаар тусах нь тодорхой болох аваас” ОУТБ-ны зааварчилгаагаар ажиллахгүй байхыг шаардаж байжээ.
Ер нь анхнаасаа ОУТБ-ыг дэлхийн нэгдүгээр дайны үр дүнгийн дагуу Германаас авах төлбөрийг авах зорилгоор л 1930 онд байгуулсан гэдэг.
РАЛЬДИЙ.А