Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Мухикагийн өргөн барьсан марихуаныг /сэтгэцэд нөлөөлөх хамгийн идэвхтэй бодисуудыг агуулдаг янз бүрийн төрлийн олсны ургамлаас гарган авдаг бодис/ хориглосон хоригийг цуцлах тухай хуулийн төслийг парламентын доод танхимын 46 гишүүн нь эсэргүүцсэн ч 50 гишүүн дэмжсэнээр соёрхон баталлаа гэж “CNN” мэдээлж байна. Ингэснээрээ хөнгөн чанарын хар тамхины үйлдвэрлэл, тараан хуваарилалт, худалдан борлуулалтыг хууль ёсоор зохицуулах явдал руу тус улс нэг алхам дөхөв.
Хэрвээ Сенат дээрх хуулийн төслийг батлах аваас /ингэх нэн өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа/ Уругвайчууд хувийнхаа хэрэгцээнд каннабисийн 6 хүртэлх бутыг тариалах, түүнчлэн 18-аас дээш насны бүх иргэн тусгай бүртгэлд хамрагдсаныхаа дараа нэг сарын хугацаанд 40 хүртэлх грамм хар тамхийг ил чөлөөтэй худалдан авах боломжтой болох юм гэж “Financial Times” сонинд бичжээ.
Гэхдээ марихуаны худалдаа нь улсын монополь болох тул зөвхөн эмийн сангуудаас л худалдан авч болох бөгөөд гадаадын иргэдэд худалдахыг хориглосон болохыг хуульд тусгасан байна.
Мухика өөрөө хэзээ ч “өвс” татахыг оролдож үзээгүй ч гэсэн үүнийг хуульчлах нь гэмт хэрэгтэй хийх тэмцэлд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. “Хэрвээ бид марихуаныг ил задгай борлуулдаг болвол түүнийг улс хар захаас арай хямд үнээр худалдах учраас хар тамхины наймаачдын бизнесийг нураана” гэж Уругвайн ерөнхийлөгч мэдэгдэв. Харин марихуан нь хар тамхинаас хамааралтай байдлыг улам ихэсгэх бөгөөд Мухикагийн дээрх үндэслэлүүд нь зүйд огт нийцэхгүй гэж хуучныг баримтлагч хэсгийнхэн үзсээр байгаа аж.
Шинээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжигчид энэ нь хар тамхитай хийх тэмцлийн шинэ бодлогыг амьдралд нэвтрүүлж байгаа алхам гэж үзэж байна. “Уругвай нь марихуаны хэрэглээг хориглох, шийтгэх явлаас татгалзаж, түүний үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалт, худалдан борлуулалтад үр дүнтэй улсын хяналтыг тогтоож чадсан дэлхийн анхны улс болно. Энэ бол эргэлтийн мөч мөн” гэж Латин Америкийн Хар тамхитай тэмцэх сангийн тэргүүн Лайза Санчес мэдэгдэв. Гэсэн хэдий ч олон нийтийн санал асуулгаар дээрх санал санаачлагыг хүн амын 64 хувь нь эсэргүүцэж байгаа гэнэ.
Марихуан нь Уругвай даяарх хамгийн өргөн тархсан хар тамхи мөн бөгөөд жилдээ хууль бус борлуулалт нь 30-40 сая долларт хүрдэг аж. Харин Уругвайд каннабисийг хэрэглэхийг зөвшөөрдөг атлаа үйлдвэрлэх буюу ургуулах, худалдаалахыг нь хуулиар хориглосон байдаг нь парадокс юм.
Тус бүс нутгийн улс орнуудаас Колумби, Гватемалын ерөнхийлөгч марихуаныг ил задгай болгох санаа бодол тээж явдаг хэмээн “The Telegraph” сонинд тэмдэглэсэн бол Мексикийн Ерөнхийлөгч асан Висенте Фокс “өөрчлөлтийн салхи” удахгүй салхилна гэж үзэж байна.
Гэтэл АНУ-д л гэхэд Калифорни, Колорадо, Вашингтон мужуудад гашишийг хуульчилсан байдаг. Харин баруун Европын хувьд Голланд, Испани, Португали, Чех, Дани улс дахь “чөлөөт” гэх Христиани мужид хувийнхаа хэрэглээнд багахан хэмжээгээр тариалах, багахан тунгаар худалдан авахыг зөвшөөрч байгаа. Тэгвэл ОХУ-д марихуан нь хориотой бодисын жагсаалтад багтдаг хэвээр байна.
РАЛЬДИЙ.А